Дараа дурсаж суухад сайхан.
Хүн яагаад өнгөрсөн зүйлүүдээ сайхан байсан ч муухай байсан ч дурсаж суух дуртай байдаг. Тухайн үедээ эвгүй байсан зүйлс ч дараа нь бодоход дурсгалтай байж нтр.
Хэдэн жилийн өмнө бичиж байсан зүйлсээ уншихад өөр хүн байсан юм шиг санагдах юм. Энийг ч гэсэн хэдэн жилийн дараа хараад инээх л байхдаа. Миний дурсамжууд дандаа харуусал дагуулсан л зүйлс байх юм. Нөгөө нэг хөнгөн гуниг гэдэг юм л ихээр төрөх юм. Тэрнээс санаанаасаа гартал баярлаж байсан юм толгойд орж ирдэгүй ээ. Тэгэхээр одоо ер нь л бүтэл муутай амьдарч ирсэн гэсэн үг юм шиг.Цаашдаа ч энэ хэвээрээ л үлдэх байх.
Өнгөрсөнөө дурсаж гуниглах, харамсах нь өнөөдөр ирээдүйд илүү байх юм шүү гэсэн сануулаг өгөөд зүгээрч юм уу.
Цэгцтэй бодож чадахгүй болохоор олигтой шийдэл, үр дүнд хүрэхгүй л байх гээд ингэж бодож байж усан толгой минь хөгжих байх гэсэн найдлага тавиад жоохон чухал царай гаргаатий ккк.
Заза залхуу хүрэв.
No comments:
Post a Comment